Манай улс хоёр бөхтэй тэмээгээрээ жуулчдын анхаарлыг нэлээдгүй татдаг.
Манай улс хоёр бөхтэй тэмээгээрээ жуулчдын анхаарлыг нэлээдгүй татдаг. Үүнээс гадна тэмээн поло зэрэг спортын арга хэмжээ, уламжлалт ёс заншлуудын талаар олон нийтэд сүүлийн жилүүдэд таниулан сурталчилах ажлыг нэлээдгүй өрнүүлээд байгаа билээ.Тэмээний том биеийг зөвхөн уналага ачлаганд ашигладаг гэх ойлголт хэдийнээ ард хоцорч, уламжлалт соёлын нэгээхэн хэсэг хэмээн урлаг соёл, спортын арга хэмжээнд оролцуулах байдал дээгүүрт тавигдах болсон гэж хэлж болно.
Тэгвэл арван мянган тэмээн цувааг гиннесийн номонд бүртгүүлэхээр болсон таатай мэдээ байна. Цонжин болдогт болох уг арга хэмжээг “Алтан говийн тэмээн сүрэг” хэмээх төрийн бус байгуулагаас зохион байгуулж байгаа юм байна.
Арван мянган тэмээн цувааг гиннесийн номонд бүртгүүлэх энэхүү үйл ажиллагаа үзэж сурвалжлахаар гадаадын Си эн, Ройтерс зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд хүрэлцэн ирсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































