Цэргийн алба дахь хүний эрхийн асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
Ц.Мөнхцэцэг: Зэвсэгт хүчний анги салбаруудад хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн дэг нэрийн дор бие махбодод нь ноцтой хохирол учруулах, амь насыг нь хохироох явдал их байна. Энэ бол жендерт суурилсан хүчирхийллийн хэлбэр. Хатуу ширүүнийг даван туулж байж хал үздэг гэх хэвшмэл ойлголтыг хүлээн зөвшөөрч болохгүй. Дарангуй дэглэмийн ойлголтыг халах ёстой. Ямар асуудал болохгүй болоод одоог хүртэл ийм дэгтэй байгаа юм бэ.
Ангийн сэтгэлзүйч офицер гэж ажиллана. Тухайн алба хаагчийн сэтгэлзүйг засаж, дарамт бусад зүйлээс ангид байхад анхаарах гэж заасан нь яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг: Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрмээр явдаг. Ерөнхийлөгчөөс баталдаг. Энэ бүхнийг засахын тулд холбогдох албан тушаалтан зөвлөмжөөр хангаж ажиллаж байгаа ч хүн хүчний хувьд хангалтгүй байна. Дээрх асуудлыг цэгцлэхэд та бүхний дэмжлэг шаардлагатай.
Б.Лхам