Цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна.
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "2020 онд ХЭҮК-т цэргийн алба хаагчдаас ямар нэгэн гомдол ирээгүй. Шалтгаан нь дотооддоо гомдол, мэдээллээ хүлээн авч шийдвэрлэдэгтэй холбоотой.
Тоо баримт дурдахад, 2013-2020 оны байдлаар цэргийн албанд 125 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Үүний 98 нь хүч хэрэглэж дарамталсан асуудал байгаа бөгөөд хэргийг прокурорт шилжүүлсэн. ХЭҮК-оос Цэргийн албаны дүрмийн бус суурь судалгааг хийхээр ажиллаж байгаа. Цаашид цэргийн дотоод албаны дүрэм нийцэж байна уу гэдгийг эргэн харах хэрэгтэй" гэдгийг онцоллоо.
А.Сүх
Сэтгэгдэл (2)