Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ынхан Х.Баттулгаараа “туг тахиж”, МАН-ынхан Сү.Батболдыгоо түдгэлзүүлэх үү?

2021-4-07
0
ЖИРГЭХ

Бараг долоон жилийн өмнөөс Монголын оффшор данстнууд гадаадын байгууллагын тусламжтайгаар ил болж эхэлсэн. Нэрс нь тодорсон. Өнөөдөр ч оффшортнуудын жагсаалт үргэлжилсээр байна.

Тэдний хамгийн томоохон нь Х.Баттулга, Сү.Батболд хоёр болоод байгаа юм.

Нэг нь Ерөнхийлөгч, нөгөөх нь УИХ-ын гишүүн. Улс төрийн баримтлалын хувьд нэг нь АН-ынх, нөгөө нь МАН-ынх.

Ерөнхийлөгчийн сонгуультай жилийн босгон дээрээс оффшорын мэдээллүүд нь дахин сэдэрч эхэлсэн Х.Баттулга, Сү.Батболд хоёрын хувьд өнөөдөр нам намынхаа “шүдний өвчин” болоод буй. Энэ нууц биш болжээ.

Дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байдалд хүрээд байна. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг субьект нь парламентад суудалтай нам байдаг. Энэ утгаараа Х.Баттулга 2017 онд нэр дэвшүүлсэн АН-аасаа дахин мандат авах шаардлагатай юм. Гэвч АН хоёр хуваагдчихсан. Хоёр тусдаа Их хурлаа хийж, хоёр тусдаа АН-ын дарга тодорчихоод байна. Аль нь жинхэнэ вэ гэдгийг Дээд шүүх тогтоох хэмжээнд хүрчихсэн. Хамгийн ноцтой нь энэ бүхний буруутныг Х.Баттулга гэх АН-ынхан олон боллоо.

АН-ын дарга асан С.Эрдэнэ саяхан “Ардчилсан намыг хүчгүй, сүргүй  сөрөг хүчин болгох эхний алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тавьсан. Хууль бус  Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм” гэж мэдэгдэл хийсэн.

АН-ын ҮБХ-ны гишүүн Ч.Энхтайван намынхаа дотоод “чаат”-д “МАНАН, Женко хоёр 2020 онд АН-ыг дахин ялагдуулахад тусаллаа. Өнөөдөр ч манай АН дотор МАНАН, Женко-гийн хүмүүс амь бөхтэй байна. Эд нараас салахгүйгээр бид хайран цаг хугацаа, амьдралаа хий дэмий үрэн таран хийнэ шүү. Эд нарт олон удаа ашиглуулаад АН-ын нэр хүнд ямар байдалд орсныг та нар харж байгаа биз дээ. Тэд эрх мэдэл, албан тушаалд тансаглаж, хууль бусаар хагартлаа баяжсан боловч цадаж ханахгүй, дахин шуналдаа АН-ыг ашиглахаар зууралдсаар байна” гэж бичсэн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэвлэлд “Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгоё. Нэг удаа 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм” гэж ярив.

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “АН-ыг бүр нэг аллаа шүү дээ. Саяны УИХ-ын сонгуулийг л хар л даа. Х.Баттулгын горооны гэх үү, уяаны баахан нөхөд бие даачихсан. Нэмээд АН дотор Ерөнхийлөгчийн квот гээд баахан юм дэвшүүлсэн” гэв.

Нөгөөтэйгүүр “Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж буй АН-ын хаалга хаагдана” учир мэдэх улс яриад эхэлсэн. Ортой байж мэдэх л яриа.

Ерөнхийдөө АН энэ удаагийн Ерөнхийлөгийн сонгуульд оролцож, хүнээ нэр дэвшүүлэх эрхтэйгээ үлдье гэвэл Х.Баттулгаасаа татгалзах болзлыг тулгуулаад байна. Намаа бодох уу, Х.Баттулгаа бодох уу гэдэг сонголтыг АН хийнэ гэсэн үг. Тэгэхээр Х.Баттулгаараа туг тахиж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох сонголтыг АН-ынхан хийж таарах болов уу.

Х.Баттулгатай ринг дээр үзэж буй Сү.Батболдын тухайд бас асуудал үүссэн мэдээлэл байна. Сү.Батболд бол МАН-ын даргаар ажиллаж байсан. Одоо ч нөлөө нь хэвээр байгаа улстөрч. Гэвч олон нийтэд сайнгүй нэр хүндтэй. Сая оффшортой холбогдчихлоо. Яалт ч үгүй үнэн бол энэ.

МАН-ынхан бол АН-ынхан шиг талд яваа адил эрх чөлөө ханхлуулж, үгээ бураад байж чаддагүй. Гоёор хэлэх юм бол эмх журамтай, ах захтэй, эрэмбэ дараатай нам. Тааруухан талаар нь дүгнэвэл хэлэх үг, харах өнцгөө нууж амьдарцгаадаг, дарга төвтэй нам гэхэд болно. Тэр утгаараа Сү.Батболдод таагүй хандаж байгаа нөхдүүд нь ил гарч ирээд шууд дуугарчихаж чадахгүй байгаа гэх юм билээ.

Ямартай ч Сү.Батболдын өнөөдрийн нэр хүнд ердөө хоёр сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН тааруухан дүн авах суурь болж магадгүй гэсэн болгоомжлол энэ намын нэг биш нэлээд хэсэгт бий болжээ. Шуудхан хэлэхэд, АН-ын адил намын эрх ашгаа бодож, Сү.Батболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч өргөн барьж мэдэхээр нөхцөл үүссэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Өөрөөр хэлбэл, АН-ынхан Х.Баттулгаараа “туг тахиж”, МАН-ынхан Сү.Батболдыгоо түдгэлзүүлэх асуудлыг тавьж мэдэхээр боллоо.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (66.181.184.244)
    БАТТУЛГА EРӨНХИЙЛӨГЧИД ЯМАРЧ ОФШОР БХГҮЙ .МОНГОЛЫГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА ОНЦ НОЦТОЙ БҮЛЭГ ДЭЭРЭМЧИД ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙГЭЭР ДУР ЗОРГООРОО БҮЛЭГЛЭН ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БАЙХЫН ТУЛД БАТТУЛГА EРӨНХИЙЛӨГЧРҮҮ УЛАНГАСАН УЛАЙРАН ДАЙРЧ ДАВШИЛЖ БНА БҮР ЦАГААНДАА ГАРЧ БНА .ЯЛТАН ЭРДЭНИЙГ АШИГЛАЖ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ БҮЛЭГ ЛУЙВАРЧИД АА!!!! ЭХ ОРОН ТУСГААР ТОГНОЛЫНХОО ТӨЛӨӨ ТА НАРТАЙ АЛАЛЦАХАД БЭЛЭН БГАА ШҮҮ!!!!!!!!!! БҮХ ЮМ ОЙЛГОМЖТОЙ БНА.АРД ТҮМЭН АМЬСГАА ДАРАН ЧИХ ТАВИН ХҮЛЭЭЖ БАЙНА!!!!!!!!!
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
    • UDAHGUI NAAD GENCO CHINI SHOROND ORNO HEREGUUD N ILERCH BAIGA
      2021 оны 04 сарын 08
  • Батболд (202.126.88.57)
    сү г уих энэ тэрд хэзээч дэвшүүлж болохгүи баисан энэ хүн ман иин нэрииг 35%баинга доош унагана уих хүрэлсүхиин нэрээр хииж бүтээснээр гарсан түүнии дэвшүүлсэн хэниигч ард түмэн сонгох баисанеамар саиндаа ан жаргалмаа шууд гарч баихав түүнииг еаралтаи түтгэлзүүлэх хэрэгтэи!!
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.44.46)
    Jenco yamar hamaa bnaa, nad tarvagadorj chin erdenetei niilj alj bma shde malnuudaa
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (45.248.79.70)
    Х.БАТТУЛГЫН 2020 ОН ХҮРТЭЛ ЭЗЭМШИЖ БАЙСАН ОФФШОР КОМПАНИУДЫГ ЯАГААД ШАЛГАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ ЧИНЬ ХУУЛИЙНХАА ДАГУУ АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙХ ҮЕИЙН АСУУДАЛ ШҮҮ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.165)
    2021.06.09 өдөр бол Монголчууд Женко Баттулгын дарангуйллаас салах өдөр! Түмэнд түгээ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.103)
    Еөк ч зууны манлай луйварчин, шалгар хулгайчдаа! Туг тахихад ч багадна!
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.68)
    ЖЕНКОГИЙН ХАЖУУД БАТБОЛД ЧИНЬ БУРХАН БУДДА БАЙХГҮЙ ЮУ БАТТУЛГААС САЛЖ Л БАЙВАЛ ЭНЭ ЖИЛ ХЭНИЙГ Ч СОНГОСОН ЯАХАВ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.190.39)
    Сү бол ядаж хэлэх үг хийсэн ажилтай хүн женко ч шууд шорон ш дээ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • ҮЛ ТААЛАГЧ (192.82.87.194)
    Сү.Батболдын нэр хүнд нам дотор бүү хэл монгол даяар уначихаад байхад түүнд хэн итгэх вэ? Мөнгөө гадагшлуулдаг нуудаг хүнд итгэх үү??? Тэгээд өөрийгөө өмөөрөөд байхаар чинь ёс зүйтэй гэж харах л юу л бол.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.41.6)
    ЗОРИГИИН ХЭРГЭЭР ГҮТГЭЛЭГ ХИЙЖ НАМАА ЯЛУУЛДАГ БАЙСАН НЯМДОРЖИИН АРГА ХУУЧИРЧ ИРГЭД ХЭРСҮҮ БОЛЖЭЭ ХЯТАДЫН ХҮН НЯМДОРЖИИГОО УЛС ТӨРД БАЙЛГАЖ ГАДНЫ ДОХИО ЗАНГААГААР АЖИЛЛАСААР БАЙХ УУ МАН НАМ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (202.9.41.6)
    ЗОРИГИИН ХЭРГЭЭР ГҮТГЭЛЭГ ХИЙЖ НАМАА ЯЛУУЛДАГ БАЙСАН НЯМДОРЖИИН АРГА ХУУЧИРЧ ИРГЭД ХЭРСҮҮ БОЛЖЭЭ ХЯТАДЫН ХҮН НЯМДОРЖИИГОО УЛС ТӨРД БАЙЛГАЖ ГАДНЫ ДОХИО ЗАНГААГААР АЖИЛЛАСААР БАЙХ УУ МАН НАМ
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (64.119.27.213)
    Хоёулныг нь түдгэлзүүлж шалга даа юун нэр дэвших
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.212.116.158)
    Tegsen ni deer. Busdad ch surgamj.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.58)
    Зөв дөө
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    2 цаг 43 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    3 цаг 21 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    4 цаг 19 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    4 цаг 22 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    4 цаг 30 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    4 цаг 54 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 58 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    5 цаг 32 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    5 цаг 54 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 3 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    6 цаг 7 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    6 цаг 23 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    6 цаг 37 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    6 цаг 47 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    7 цаг 23 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 45 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    8 цаг 0 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    8 цаг 44 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    8 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    9 цаг 24 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК