Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар
хүртэл 1.3 км автозамын завсар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэл 1.3 км автозамын завсар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд ХААИС-ийн уулзвараас “Улаанбаатар” сувиллын уулзвар хүртэлх замыг өнгөрсөн хугацаанд хаасан бол өнөөдрөөс эхлэн “Улаанбаатар” сувиллын уулзвараас “Оргил” рашаан сувиллын уулзварыг дөрөв хоногийн хугацаатай хаах юм байна. Цаашлаад “Оргил” рашаан сувиллын уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх замыг 29-нөөс эхлэн хаахаар Нийслэлийн автозамын газраас төлөвлөжээ.
Б.Золбоо