Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт амжилттай явагдаж дуусчээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт амжилттай явагдаж дуусчээ. Шалгалтанд нийслэлийн нутгийн захиргааны 10 байгууллагаас нийт 43 ажлын байр зарлагдаад байсан юм. Эдгээр ажлын байрны сул орон тоон дээр өрсөлдөж, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр нийт 715 хүн бүртгүүлсэнээс 285 иргэн шалгалтанд тэнцжээ. Шалгалтандаа тэнцсэн иргэдээс хамгийн өндөр оноо авсан иргэн тухайн өрсөлдсөн албан тушаалдаа томилогддог бол үлдсэн иргэд нөөцөнд бүртгэгддэг.