УИХ-ын чуулганаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар сонсож байна.
Г.Амартүвшин: Арилжааны банкуудын сул эх үүсвэрийг хүүгийн татаас хэлбэрээр эргэлтэд оруулах нь зөв. Гэхдээ энэ процесс удаашралтай байна гэж иргэд хэлж байна. Хөрөнгө оруулалтын зарцуулалтыг зөвшөөрөхгүй байна. Шалгуур нь өндөр байна гэдэг асуудлыг яриад байна.
Хоёрдугаарт, Зээлийн батлан даалтын сан хүнд сурталтай, удаан шийдвэр гаргадаг. Энэ дээр анхаарахгүй бол хөдлөхгүй шинжтэй байна.
Б.Жавхлан: Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхлээд дөрөв дэх долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд 405.9 тэрбумын зээлийг 5900 зээлдэгч авсан байна. Энэ бага тоо гэж үү. Та өөрөө банкны хүн мэдэж байгаа. Энэ бол сайн тоо. Энэ хурдаар явбал тавдугаар сарын сүүлч гэхэд хоёр их наядынхаа зээлийг гаргаад дуусчих байх.
А.Сүх
Сэтгэгдэл (4)