Монголын рок поп ертөнцийн загалмайлсан эцгүүдийн нэг “Хурд”-ын
Д.Отгонбаяр ирэх сарын 12, 13-нд бие даасан тоглолтоо хийж, фэнүүдээ
баярлуулах гэнэ.
Монголын рок поп ертөнцийн загалмайлсан эцгүүдийн нэг “Хурд”-ын Д.Отгонбаяр ирэх сарын 12, 13-нд бие даасан тоглолтоо хийхээр болжээ.20 жилийн турш урлагт зүтгэсэн тэрбээр гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа тэргүүтэй хамтлаг, дуучны цөөнгүй бүтээлийг туурвисан билээ.
Тэгвэл “On&off” продакшны зохион байгуулж буй уг тоглолтын эхний хэсэгт рок попын уран бүтээлчид Д.Отгонбаярын зохиосон дуунуудаас хүргэх бол хоёр дахь хэсэгт “Хурд” хамтлагийнхан рок хэмнэлийг үзэгчдэд мэдрүүлэх аж. Түүнчлэн уг тоглолтод Улсын филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим оролцох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)