Шадар сайд УОК-ын Шуурхай штаб дээр ажиллалаа.
Тэрбээр "Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хурд, чанар, хүртээмж хамгийн чухал. Энэ хүрээнд нэмэлтээр авч хэрэгжүүлэх ажлууд бий. Ариутгал халдваргүйжүүлэлтийг ямар компаниуд хийж байна.
Энэ талаарх мэдээллийг өгөх хэрэгтэй. Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа иргэдэд дараалал үүсгэхгүй ажиллахад анхаарах нь зүйтэй. Товчоогоор нэвтрэх зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдэд хүндрэл бэрхшээлгүй үйлчлэх хэрэгтэй" гэлээ.