Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын ажилчдын 10 хүртэл хувийг ажиллах чиглэлийг Улсын Онцгой комисс өгсөн. Энэ дагуу УИХ-ын чуулган, байнгын хороод энэ долоо хоногт хуралдахгүй аж. Харин хуулийн, тогтоолын төслийн Ажлын хэсгүүд хуралдахаар товложээ.
Р.Алтан