Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлхий дахинд сүүлийн 24 цагт 675 мянган хүн шинээр өвчилжээ. Нас баралт 11 мянга бүртгэгджээ.
Харин манай улсын хувьд өчигдөр 371 эдгэрч эмнэлгээс гарсан бол 885 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тоо 16603 боллоо. Мөн 21, 61 настай иргэн нас иргэн нас баржээ.
Эмнэлэгт 2667 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Хүнд өвчтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд нас баралт эрсдэлтэй болж байгааг онцоллоо.
А.Сүх