Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор уг орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлын Улсын дээд шүүх зохион байгуулж буй.
Тухайлбал, Цэцийн хоёр гишүүний оронд тоонд 13 хүн нэр дэвшиж, Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Тэднээс Дээд шүүхийн шүүгчид Ж.Эрдэнэбулганы нэрийг дэвшүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэнээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон юм. Харин бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонгын оронд томилох гишүүнийг дахин сонгон шалгаруулахаар болсон билээ.
Тэгвэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг дөрөвдүгээр сарын 29-ний 17:30 цаг хүртэл сунгах шийдвэрийг Дээд шүүхийн Тамгын газраас гаргажээ.