С.Эрдэнийн фракциас АН-ын даргын сунгаанд ялалт байгуулж сонгогдсон М.Тулгат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ажлын хэсэг гарган нарийвчилсан зохион байгуулалттай ажиллаж байна. Ажлын хэсэг төв нам дээр ажиллаж байгаа учраас намын дэмжигч та бүхэн намтайгаа хамтарч ажиллах, саналаа хэлэх эрх нээлттэй байгаа шүү.
Хоёрдугаарт, цар тахлын үеийн үр дүнгүй хөл хорио, вакцины тасалдлаас үүдэн асуудал ундарч байна. Ерөнхий сайд дөрөв, тадугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан ч хөл хориогоор вакцинжуулалтыг зогсоолоо.
Ноднин жил дотооддоо халдвар алдаагүй орон боллоо хэмээн алдаагүй байхад хамаг бизнес, сургуулийн үйл ажиллагаагаа хаачихсан. Хүүхдүүдээ дэлхийн боловсролоос хоцроочихсон. Одоо дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлнэ гээд тоон дээр хэт анхаарснаас нөөцөө тасаллаа. Сонгууль угтсан хийрхлээс бид шүүмжлэлтэй хандаж байна.
Түүнчлэн хяналтгүйгээр төсөв мөнгөний зарцуулалт явагдаж байна. Тиймээс УИХ дахь АН-ын бүлэгт дараах бичиг хүргүүлж байна. Тодруулбал, цар тахалтай тэмцэх төсөл арга хэмжээний талаар Үндэсний аудитын газарт хүсэлт гаргах, хоёрдугаарт, төсвийн зарцуулалтын талар хяналт, шалгалт хийж хамтарч ажиллах хүсэлт гаргасан” гэлээ.
А.Сүх