Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж үзсэн. Тэгвэл уг шийдвэрийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх хуулийн зохицуулалттай бөгөөд цэцийн дүгнэлтийг хүлээн авч хэлэлцэх эсэх хариугаа 24 цагийн дотор өгөх ёстой юм байна. УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан тохиолдолд шийдвэр хүчин төгөлдөр болох юм. Харин УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй бөгөөд хоригийг нийт гишүүдийн гуравны хоёроор шийдэх хуулийн гаргалгаатай аж.
Б.Баатар