Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн хөл, гар хүлээтэй байна

2021-4-19
0
ЖИРГЭХ


Тамгын газрын дарга асан З.Энхболд Ерөнхийлөгчийн ар нуруунд “хутга” зоов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эргэн тойронд болж, бүтэж буй зүйл алга. Үндсэн хуулийн Цэцэд хэдэнтээ очоод ил, далд нөлөөлөхийг оролдсон ч тэр нь бүтэлгүйтэн Цэцээс түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй гэх шийдвэр гаргачихсан. Гэхдээ энэхүү үйл явц УИХ, Цэцийн их суудлын хуралдаан, хориг гээд цаашид үргэлжлэх шат дараалал бий ч Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас амжих нь юу л бол.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ийм байдалд оруулсан хүн нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд юм. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаад сонгоно” гэж заасан.  Уг заалтыг Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2025 оноос хэрэгжүүлэхээр тогтсон байсан ч яг батлах үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын саналаар нааш татаж, 2020 оны тавдугаар сарын 25-наас хуулийг мөрдөж эхэлсэн билээ. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсон юм. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд гаргасан саналдаа ”Үндсэн хуулиа өөрчилчихөөд байхад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуулах нь зохимжгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ сонгуулиас хойш мөрдөж эхэлнэ гэхээр 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа өөрчлөх ёстой. Тиймээс ядаж жил, хагас жилийн өмнөөс Үндсэн хуулиа мөрдөхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа Ерөнхийлөгчийг зургаан жилээр, зөвхөн нэг удаа гэсэн хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ” гэж байв. Ийнхүү З.Энхболдын гаргасан саналаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Тамгын газрын дарга нь хулхидаж, ар нуруунд нь “хутга” зоосон хэргийн эзэн нь З.Энхболд болж байгаа юм. Мөн тэрбээр өнөөдрийг хүртэл энэ талаараа ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй байгаа юм. Дуугүй байна гэдэг хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсний илрэл биз ээ.

Н.Түвшинбаярын үйлдэл Ерөнхийлөгчийн нэрийг сэвтээв

Төрийн тэргүүн Х.Баттулгыг бас нэгэн бухимдуулсан явдал нь түүний баруун гар, хамгийн ойрын хүн болох Олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын үйлдэл юм. Энэ хүнд цагт  Төрийн тэргүүнд нөмөр нөөлөг болох учиртай тэрбээр өнөөдөр хоригдож байгаа. Багын найз Э.Энхбатыгаа хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэгт нь анхан шатны шүүхээс 20 хоногоор саатуулсан ба нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр хорих 409 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж байхдаа коронавирусний халдвар  авч, эмчлүүлж байгаа юм. Өдгөө тэрбээр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх нь тодорхой болж, ял шийтгэл хүлээх магадлал ч өндөр байна. Энэ явдал Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндийг сэвтээж, бухимдлыг ихээхэн төрүүлсэн нь лавтай. Бүхий л үйлдэл нь нийгэмд ил болчихсон учраас Н.Түвшинбаярыг ялгүй авч үлдэх, ялаас мултлах арга чарга Ерөнхийлөгчид үлдээгүй болов уу. 

Хатуу хөл хорио Ерөнхийлөгчийн “дэглэсэн” жагсаал, цуглааныг үгүй хийв

Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон байгаа ч коронавирусний халдварын тоо өдрөөс өдөрт огцом нэмэгдэж, нас барсан хүний тоо ч өссөөр байгаа. Эсрэгээрээ хатуу хөл хорио тогтоогоогүй байсан бол өнөөдөр Ерөнхийлөгчийн “дэглэсэн” жагсаал, цуглаан хаа сайгүй өрнөж, нийгмийг татан оролцуулах байв. Учир нь, Цэцийн шийдвэрт нөлөөлөх гэсэн иргэдийн жагсаал, цуглааныг хатуу хөл хориог үл тоон зохион байгуулсан ба энэ бүхний ард Төрийн тэргүүн байгаа гэх мэдээлэл хөвөрч байсан юм. Тиймээс л хөл хориогүй байсан бол гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гол арга барил нь жагсаал, цуглаан зохион байгуулах юм. Өмнө төрөөд удаагүй эхийг нярайн хамт өвлийн дүн хүйтнээр нүцгэн авч гарсан явдалд У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээн огцорч байсан. Иргэд ч эсэргүүцлээ илэрхийлэн Төв талбайд жагссан бөгөөд эцэстээ энэ нь үймээн самуун болж, цагдаагийн хүчээр тараасан юм. Харин УИХ-ын чуулганд энэ бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч зохион байгуулсан гэдгийг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд хэлж, үл зөвшөөрвөл цагдаа, хүчний байгууллагынхан баримтаар батална гэж байв. Мөн энэ үйлдэлд нь импичмент тооцох асуудал ч хөндөгдсөн. З.Энхболдын хулхидалт, Н.Түвшинбаярын хэрцгий үйлдэл, “Ковид-19”-ийн хөл хорио. Энэ бүхнээс болж,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөл, гар хүлээтэй байна.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Ajaa taij (202.9.46.155)
    Hulsen uym ajig surag algadaa. Ingeh geel baisiomaa. MANiig taraah zahiramj gargalaa
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.19.233)
    Санал гаргах эрхгүй
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (59.153.114.92)
    хэрэв жагсаал болсон бол халдвар улам их болж хариуцлагыг нь хэн ч үүрэхгүй ард нь ард олон хохирох байж ээ энэ хатуу хөл хорио зөв арга хэмжээ байна
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.71)
    Зика вирус бол Корона вирусээс ч аюултай!!! Нүдэнд үл үзэгдэх өчүүхэн атлаа маш хортой!!!
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (83.20.231.208)
    Huleestei bailgaz shorond shuud yavuul ter hamgiin oir aluurchintaigaa jonhuu ideed suuz bai
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    1 цаг 58 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    2 цаг 36 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    3 цаг 34 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    3 цаг 37 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    3 цаг 45 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    4 цаг 10 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 14 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    4 цаг 47 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    5 цаг 9 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    5 цаг 18 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    5 цаг 22 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    5 цаг 38 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    5 цаг 52 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    6 цаг 2 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    6 цаг 39 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 0 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    7 цаг 16 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    7 цаг 59 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    8 цаг 11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    8 цаг 40 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК