Ийм маш ноцтой гэж болох дүгнэлт өнөөдөр Ерөнхийлөгчийн гаргасан үйлдлүүдтэй холбоотойгоор хийсэн улстөрчдийн байр сууриас харагдаж байна. Мьянмарын цэргийн эргэлтийг улстөрчид яагаад сануулах болов?! Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.4.19/ 14:00 цагт гэнэтийн мэдэгдэл хийсэн.
Тэрбээр МАН-ыг тараах захирамж гаргажээ. Хуулиараа Дээд шүүх улс төрийн намыг тараах шийдвэрийг гаргадаг байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга ингэж мэдэгдэл хийчихээд Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар ЗХЖШ-ыг зорьжээ.
Тэнд 30 гаруй минут "ажилласан" байна. Ингээд ЗХЖШ-аас 15:20 цагт буцжээ. Улмаар эдгээр асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.
Сэтгэгдэл (3)