Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ сарын 20-ны өдөр "Дэлхийн монголчууд" холбоогоороо дамжуулан коронавирусний эсрэг уриалга гаргасан. Тэрбээр өнөөдөр дэлхий улс оронд тархан суурьшсан монголчууд элэг нэгтнүүддээ туслахыг хүсэж байгаа ч, хэнд хандахаа мэдэхгүй байгаа талаар мэдэгджээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Яаж дэмжиж туслах вэ, яг юу хэрэгтэй байна вэ, хэнтэй холбоо барих вэ гээд дэлхийд тарсан хэдэн Монгол хүн гүйгээд байхад хариу өгөх хүн алга байна гэх юм. Ингэхээр яаж ажил бүтэх юм бэ. Хүний сайн зовоход, морины сайн унахад гэж. Туслах гэсэн нэгний сэтгэл рүү ус цацаж болохгүй.
Монголдоо туслах санаатай Өвөр, Ар, Буриад, Халимаг, Тува монголчууд Европ, Америк, Япон, Энэтхэг, Австралид хаа сайгүй гүйж байна. Байдал ямар байна. Албан мэдээ олоод өгөөч гэх юм. ЭМЯ, УОК мэдээгээ DM шидээд боловч холбогдоорой. Одоохондоо гадаад сувгаас олсоноо явуулж бна" хэмээн жиргэжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (4)