УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Төсвийн байнгын хорооны, Д.Өнөрболорыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Г.Дамдиннямыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө.
Улмаар Х.Булгантуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Өнөрболорыг Төсвийн байнгын хорооны, Л.Мөнхбаатар, Г.Дамдинням нарыг Үйлдвэржилтийн байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.