УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Н.Ганибал гишүүн тариалалтыг анхаарахгүй бол намар хоолгүй болж мэднэ шүү хэмээн анхаарууллаа.
Тэрээр хэлэхдээ: “Бид цаг үеийн асуудлууд дээр онцгойлон анхаарч, хурдтай шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй байна. Газар тариалангийн бүсийн эргэн тойронд байгаа хот суурингууд бүгд хөл хорио тогтоосон. Энэ нь тариалангийн үйл ажиллагаа хэвийн явахад хүндрэл үүсгэж байгаа.
Хаврын тариалалтаа гүйцэт хийж чадахгүй бол намар бид улаан буудайгүй, цаашлаад гурилгүй, малын тэжээлгүй болно. Энэ асуудал дээр ЗГ, ХХААХҮЯ Улсын онцгой комисстойгоо ажлаа маш нягт уялдуулан зохион байгуулж байж, ард нь гарна.” Гэлээ.