УОК дархлаажуулалттай холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Насанд хүрсэн буюу зорилтот бүлгийн иргэдийнхээ 31 хувийг вакцинд хамруулаад байна. Маргаашаас 55 наснаас дээш насны иргэдийг эхний тунд нь хамруулах аж. Өдөрт 60 орчим мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр 30 мянган Вероселл вакцин ирсэн. Өнөө орой болон маргааш дахин 300 мянган тун вакцин бууна. Мөн 50400 мянган Астразенека вакцин өчигдөр ирсэн гэлээ.
Маргаашаас явуулын дархлаажуулалтын цэг ажиллах бөгөөд ажиглалтын автобусыг бэлтгэжээ. Мөн дархлаажуулалтын цэг рүү очихдоо иргэд ямар маршрутаар зорчих талаарх мэдээллийг зурган байдлаар иргэдэд ойлгомжтой түгээх аж. Ингэхдээ иргэд өөрт аль ойрхон цэгт вакцинд хамрагдах юм байна. Түүнчлэн иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор цэгүүдийг 50 орчим хувиар нэмэгдүүлжээ.
А.Сүх