Монгол Улсад коронавирусний цар тахлын нөхцөл байдал идэвхжиж байгаатай холбогдуулан ЭМЯ-аас хөл хориог үргэлжлүүлэн 14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлээд буй.
Учир нь өвчтэй иргэдийн тоо өдөрт 1000-аар нэмэгдэж, өвчлөл нэмэгдэх тусам нас барах эрсдэл нэмэгдэж байгаа учраа хөл хориог сулруулж болохгүй гэж үзсэн юм. Эрдэмтдийн зүгээс хэрэв хөл хориог сулруулбал тавдугаар сарын дунд үе гэхэд өвчлөлийн тохиолдол дээд хэмжээнд хүрнэ гэсэн тооцоо гаргаад буй.
Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг "Өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сунгах эсэх талаар яриагүй. Маргааш хэлэлцэж, саналаа Засгийн газарт оруулна. Эцсийн шийдвэр маргааш гарна" гэлээ.
А.Сүх