УОК мэдээлэл хийж байна.
Вакцинжуулалтын дараа эсрэг биет хэдэн хувьтай тогтож байгааг Эрүүл мэндийн яамны Эрдэмтдийн зөвлөлөөс судалж үзэж байгаа аж. Судалгааны үр дүн гарахаар олон нийтэд мэдээлэл өгөх юм байна. Олон улсын зөвлөмжөөр 2-3 долоо хоногийн дараагаас эхлэн дархлаа тогтоно.
Вакцины эхний тунгаа авсан 2304 хүн халдвар авсан. Нас барсан иргэдийн дунд хоёрдахь тунгаа хийлгэсэн хүн байхгүй. Гэхдээ коронавирусний хоёрдахь тун вакцинд хамрагдсан ч халдвар авах эрсдэл байгаа. Вакцин нь 100 хувь хамгаалахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Хэрэв вакцинд хамрагдахгүй бол эрүүл мэндээрээ хохирч, эрсдэлд өртөх магадлал өндөр болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)