Монгол Улсад коронавирусний цар тахлын нөхцөл байдал идэвхжиж байгаатай холбогдуулан ЭМЯ-аас хөл хориог үргэлжлүүлэн 14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлээд буй.
Учир нь өвчтэй иргэдийн тоо өдөрт 1000-аар нэмэгдэж, өвчлөл нэмэгдэх тусам нас барах эрсдэл нэмэгдэж байгаа учраа хөл хориог сулруулж болохгүй гэж үзсэн юм. Эрдэмтдийн зүгээс хэрэв хөл хориог сулруулбал тавдугаар сарын дунд үе гэхэд өвчлөлийн тохиолдол дээд хэмжээнд хүрнэ гэсэн тооцоо гаргаад буй.
Тэгвэл хөл хорио сунгах эсэх асуудлыг өнөөдөр Улсын онцгой комисс хэлэлцэж, Засгийн газарт танилцуулах аж. Улмаар хөл хорио тогтоох эсэх асуудлыг өнөөдөр эцэслэн шийднэ гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлсэн.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)