Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН “DCI Group” лобби фирмтэй ирэх сонгуулиар хамтарч ажиллах гэрээ байгуулсан талаар гишүүд юу гэв

2021-4-23
0
ЖИРГЭХ

Ц.Тувааныг дэмжигч АН АНУ-ын “DCI Group” гэх лобби фирмтэй 2021 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл 50 мянган ам.долларын зөвлөх үйлчилгээ, 100 мянган ам.долларын медиа үйлчилгээ авах гэрээ байгуулсан мэдээлэл цацагдсан. Уг фирм нь АНУын Бүгд найрамдах намын сонгуульт ажлууд болон улс төрийн компанит ажлуудад идэвхтэй оролцдог байгууллага аж. Олон улсад мэдээлэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж компанит ажил хийхээр гэрээ байгуулсан гэжээ. Тэгвэл уг асуудлаар гишүүд юу гэж хэлснийг онцлон хүргэе.


М.Оюунчимэг: Ц.Туваан гишүүн ээ, таныг лобби бүлэг бий болгох 50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэдэг талаар гаднын хэвлэлүүд ингэж худлаа мэдээлэл цацаж байна гэдэг ноцтой асуудал. Сая та 50 мянган ам.долларын байтугай 5 ам.долларын ч гэрээ байгуулаагүй гэж байна.

Үүнийг УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч хүний хувьд хариуцлагатай мэдэгдэл гэж харж байна.

Гэтэл олон улсын хэвлэлээр ийм мэдээлэл гаргаж байгаа нь Монгол Улсын улс төрийн намын дотоод хэрэгт оролцож байгаагаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдож байна. Цаашлаад Монгол Улсын бие даасан байдалд нөлөөлнө. Ц.Туваан гишүүний хэлсэн үгэнд итгэж байна.

 

Ц.Мөнх-Оргил: Сонгууль будлиулах гээд байна гэж яриад байна. Үнэндээ сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. АНУ-ын лобби буюу нөлөөллиийн компаниуд гадаад, дотоодод үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах бүрдээ бүртгүүлдэг бүртгэлийн сан байдаг. Энэ бүртгэлд дурсанаар АНУ-ын DCI гэдэг лобби групп Ц.Туваан гэдэг даргатай АН-тай дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 12 хүртэл 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан байна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ ямар учиртай гэрээ вэ, Ц.Туваан гишүүн ээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-д "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцаа авахыг хориглоно" гэсэн заалт бий. Энэ гэрээ чинь энэ заалттай яаж нийцэж байгаа юм бэ. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу, Ц.Туваан дарга аа.

 

Г.Дамдинням: УИХ-ын чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд АН-ын дарга, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АНУ-ын лобби компанитай МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар 50,000 ам. долларыг зөвлөх үйлчилгээний 100,000 ам. долларыг хэвлэлийн төлбөрт өгнө гэсэн утга бүхий хоёр сарын хугацаатай хэрэгжих гэрээг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд байгуулсан талаар мэдэгдлээ.

Энэ бол маш ноцтой асуудал.

Тусгаар улсын сонгуулийн үйл ажиллагаанд гадаадын компанийг оролцуулах нь Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. АНУ-ын ерөнхийлөгч Трамп Оросоос ийм төрлийн тусламж авсан асуудлаар шалгагдаж байсан. АНУ-ын хууль зүйн яамны албан ёсны цахим хуудсанд МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АН, Х. Баттулга нарт дэмжлэг үзүүлэх тухай АН-ын дэд дарга Ц.Туваан, Америкийн DCI лобби компанийн гүйцэтгэх захирал  Douglas Goodyear нарын гарын үсэгтэй гэрээ байна. АНУ-ын хуулиар Лобби компаниуд нь Конгрессынхээ хатуу хяналтад байдаг бөгөөд бүхий л үйл ажиллагаагаа ил тод тайлагнах зарчимд суурилдаг. Энэ асуудлыг болон нэр холбогдсон хүмүүсийг маш сайн шалгах шаардлагатай.

 

Ц.Мөнхцэцэг: АНУ-ын нэгэн сайт дээр Ерөнхийлөгчийн АН Ерөнхийлөгчийн сонгуульд зориулаад гэрээ хийсэн тухай бичиг баримт гарлаа. Хэрэв үнэн бол хууль зөрсөн үйлдэл. Гишүүд бид хуулийн дагуу ажиллаж байж Монголын ардчиллыг авч явна. 

 

Гишүүд уг асуудлаар шалгах шаардлагатай гэж үзсэн юм. Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Би 50 мянган ам.доллар байтугай 5 ам.доллар ч хүнд төлж юм хийлгээгүй гэдгийг хариуцлагатай хэлье. АН тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх" хэмээн тайлбарласан юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.160.57)
    Ийм үйлчилгээ өгдөг авдаг зүйл байдаг байлгүй дээ. Ардчиллын өлгий орны хуулийн фирм ямар ч байлаа гэсэн ялагдахаараа хүн буудаж болохгүй шүү гэж наад зах нь зөвлөх байлгүй дээ. Манайхан 2008 онд МАН сонгууль луйвардаад үймээн гарахад яах учраа олохгүй бөөн юм болоо биз дээ. Тэр үеийн Хууль Зүйн сайд Ц.Мөнхоргил гэх коммунист залуу ямар ч байсан 7 хүний амь үрсэн. Хариуцлага хүлээх нь байтугай удаа дараа УИХ -д сонгогдоод ард түмнээрээ даажигнаад МАНАНТААД л сууж байна. МАН тарах цаг хэдийнэ болсон.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    1 цаг 9 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    1 цаг 47 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    2 цаг 44 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    2 цаг 48 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    2 цаг 56 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    3 цаг 20 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 24 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    3 цаг 57 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    4 цаг 20 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 28 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    4 цаг 32 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    4 цаг 49 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    5 цаг 2 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    5 цаг 12 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    5 цаг 49 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    6 цаг 11 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    6 цаг 26 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    7 цаг 9 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    7 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    7 цаг 50 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК