зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

2021-4-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.23) нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав.

Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа. Иймээс импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан төслийн 3 дугаар зүйлд тусгагдсан хуулийн хэрэгжих хугацааг төсөлд зааснаар үлдээх зарчмын зөрүүтэй санал гаргасан тул  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны өмнө тус Байнгын хороо хуралдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 3 дугаар зүйлд заасан хууль хэрэгжих хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэж өөрчлөх санал гаргасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүний гаргасан энэ санал дэмжигдсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.  Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангийн гаргаж, Байнгын хороогоор дэмжигдсэн хуулийн төслийн 3 дугаар зүйлд тусгагдсан хуулийн хэрэгжих хугацааг “2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл” гэж төсөлд тусгаснаар хэвээр нь үлдээх зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын санал дэмжигдэж, хуулийн хэрэгжих хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл байхаар болов. Ингээд төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжихээр тусгажээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулж, төслийг батлуулахаар тогтжээ.

Нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг төслийг батлахыг нийт гишүүний 58.2 хувь нь, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг батлахыг нийт гишүүний 59.7 хувь нь тус тус дэмжсэнээр хуулийн төслүүд эцэслэн батлагдав. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийг тохиолдуулан уран нислэгийн «Стрижи» багийн үзүүлбэр боллоо
    3 цаг 36 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 3 мин
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
    4 цаг 18 мин
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
    5 цаг 28 мин
  • ЖҮДО: ДАШТ-д Монголын 18 бөх барилдана
    5 цаг 44 мин
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
    5 цаг 59 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    6 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 45 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    7 цаг 0 мин
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    23 цаг 43 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    Уржигдар 19 цаг 40 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    Уржигдар 19 цаг 28 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    Уржигдар 17 цаг 42 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    Уржигдар 17 цаг 39 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна

  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК