Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл энэ сарын 25-нд дуусах байсан ч Засгийн газраас хөл хориог тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл үргэлжлүүлэн сунгах шийдвэр гарсан.Иргэдийн зүгээс хөл хориог үр дүнгүй боллоо хэмээн шүүмжлэлтэй хандаж буй.
Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорио тогтоолоо гээд хүчээр хааж боож, цагдах нөөц боломж байхгүй учраас иргэдийнхээ оролцоо, хариуцлага дээр үндэслэж үр дүнг гаргах ёстой. Иргэд хичээж байгаа. Өшөө ч хичээх шаардлага бий.
Хаврын өдрүүдэд гэрээсээ гарахгүй байх нь хүндрэлтэй учраас зөвхөн гэрийнхээ ойролцоо гарах, алхах, дасгал хөөлгөөн хийх боломж бүрдүүлье гэсэн ч харамсалтай нь мөрдөөгүй учраас хөл хөдөлгөөн их байна. Дараагийн хөл хорион дээр зарим арга хэмжээг авна” гэлээ.
А.Сүх