Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийг дэмжсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УОК-оос өгч байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хөл хорио маш үр дүнтэй. Олон улсад хэрэглэдэг арга. Хөл хорио тавиагүй байсан бол эрдэмтэн судлаачдын маань тооцооллоор, 3000 дээш гарах байсан. Дагаад нас баралт ихэсдэг. Нас барсан иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь даралт ихсэх, чихрийн жижин, таргалалт гээд хавсарсан өвчтэй байсан. Гурван хүн нь вакцин хийлгээд 14 хоноод наа барсан байсан” гэв.
У.Тэргэл