Манай улсад коронавирусний мутацад орсон вирусээр нэг гэр бүлийн хоёр хүн өвчилсөн гэдгийг ХӨСҮТ-ын дарга Л.Баттөр мэдээллээ. ХӨСҮТ-д хийсэн шинжилгээнээс 12 хүний сорьцонд шинжилгээ хийхэд мутацад орсон хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Ер нь халдварт өвчин нь байнга мутацад орж байдаг учир Монгол Улсад ч мутацад орсон хэлбэр үүссэн байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч тэрбээр тодотгов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Бид өмнө нь илэрсэн халдварын тохиолдлуудын шинжилгээгээ Япон, Солонгос зэрэг улс руу явуулсан байгаа. Хариуг нь ирэхээр олон нийтэд мэдээлэх болно" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (6)