Өнөөдрийн байдлаар 5408 хүүхэд коронавирусний халдвараар өвчилсөн байна. Хүүхдүүд халдвар авч, тээж байгаа шалтгаан нь олон нийтээрээ цугларч, тоглоомын талбай дээр тоглох зэрэг болж байгаа гэдгийг албанхан тодотгож байгаа юм. Хүүхдэд коронавирус нь шинж тэмдэггүй явагдах хандлага их байгаа аж. Улсын хэмжээнд нийт 1728 хүүхэд уг халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Харин хүндэрсэн хүүхдүүдийг ЭХЭМҮТ-дээр эмчилж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Хүүхдийн сэргээн засах төвд 180 ор дэлгэж, хүүхдүүдээ аваад эмчилж байгаа юм байна.
Б.Баатар