Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийн хугацааг үргэлжлүүлж тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаанд вакцинжуулалтыг тодорхой зохион байгуулалтын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиулан эрчимтэй үргэлжлүүлэх зөвшөөрөгдсөн байгууллагын үйл ажиллагааг оройны 19.00 цаг хүртэл явуулахыг Засаг дарга үүрэг болгожээ.
Ингэхдээ төрийн захиргааны байгууллагын алба хаагчдыг ажлын байран дээр ажилуулахгүй байх шаардлагатай ажиллах алба хаагчдын тоог цөөлөхөөр болсон байна. Мөн спиртийн төрлийн бараа бүтээгдэхүүн зарах эрхтэй ААН-ийг 18 буюу түүнээс дээш градустай согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхгүй байх, нийтийн тээврийн үйлчилгээг өглөө 07.00-10.00 цаг, орой 17.00-20.00 цаг хүртэл болгожээ.
А.Сүх