Ц.Тувааныг дэмжигч АН-ын талаас намын даргын сунгаанд нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 30-нд нэр дэвшигчийг сонгох үйл ажиллагаа явуулна. Ардчилсан намын дүрмээр эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явуулна.
Дараа нь Их хурлаараа баталгаажуулна.
Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаад АН-ын дүрэм болон хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох боломжтой. Дараа нь Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцуулна. АН-ын дотоод маргаан маргааш дээд шүүхээр орж, эцэслэгдэнэ" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)