УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөл хорионы үр дүн дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн тогтворжиж, тархалтын эрчим буурах хандлага ажиглагдаж байна. Манай улсад хийгдэж байгаа шинжилгээний тоо харьцангуй их. Үүнээс эерэг гарах тохиолдол нь таван хувьтай байгаа нь Японтой ижил түвшинд байгаа юм.
21 аймгийн 19-д нь халдвар гараад байна.
18-54 насны хүмүүс нийт тохиолдлын 50 хувийг эзэлж байгаа. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. 6,161 хүүхэд халдвар авснаас 1,725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Нас баралт болон тохиолдлын тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Гарааны эмчилгээг өрхийн түвшинд эхлүүлэх зөвлөмжийг гаргаад ажлыг эхлүүлсэн. Ойрын хавьтал, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж, эмнэлэг рүү шилжүүлнэ. Хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлж, 20 байршилд 3,890 орыг бэлдсэн. Нийт вакцинд хамруулах хүмүүсийн 34.2 хувийг дархлаажуулсан. Цаашид хөл хориог үе шаттайгаар бууруулахаар ажиллаж байна. Энэ талаарх саналаа УОК руу хүргүүлнэ" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)