УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож байгаа юм.
Энэ үеэр гишүүд Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос ямар шалтгаанаар хүмүүс нас барсныг нарийн тодруулсан уу хэмээв. Энэ дагуу С.Энхболд сайд "Улсын хэмжээнд 96 хүн нас барсны 88 нь цар тахлын хүндрэлээр, найм нь хавсарсан өвчний улмаас нас барсныг тогтоосон.
Манай улсад одоогоор задлан шинжилгээг нарийвчлан хийх боломжгүй байна. Боломжтой байсан бол суурь өвчтэй байв уу, Ковидын шалтгаант нас баралт уу гэдгийг тогтоох боломжтой байсан" гэв.
У.Тэргэл