УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрүүл мэндийн тухай хуульд 30.1.2.3 гэсэн заалт бий. Гамшгийн үед ажилласан эрүүл мэндийн ажилтан цалингаа гурав дахин нэмэгдүүлж авна, нас барах юм бол эрүүл мэндийн ажилтны гэр бүлд таван сая төгрөгийн нөхөн олговор олгоно. Иргэд дайчлагдан ажиллавал эрүүл мэндийн ажилтнуудтай тэнцүү хэмжээний урамшуулал олгоно гэж хуульд заасан. Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын урамшууллыг хуульд заасны дагуу олгож байгаа юу. Эмч, ажилтнуудаа дархлаажуулах аян өрнүүлээч. Тэд туйлдаж байна" хэмээв. Хариуд нь,
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу асуудлыг шийдвэрлэж яваа. Өнөөдрийн байдлаар 150 эмч сайн дураар ажиллах хүсэлтээ өгсөн. Дайчлагдан ажиллаж байгаа хүмүүс тусгаарлах байранд ороход ямар нэгэн төлбөрийн асуудлыг яриагүй. Дархлаажуулалтын ажил эрчимтэй яваа" гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)