УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалтын талаарх мэдээллийг сонсож байгаа юм. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Өвчлөл нэмэгдэх нь тодорхой. Энэ өвчнийг дийлчихсэн улс дэлхийд байхгүй. Харин халдварын тархалтыг сааруулах хамгийн гол арга нь хөл хорио юм. Вакцинжуулалт эрчимтэй явж байна. Гэтэл хийлгэхгүй байх хүний тоо нэмэгдэх боллоо. Тиймээс иргэдээ уриалах хэрэгтэй. Хүмүүс гэрээрээ өөрсдийгөө хянаж байгаа. Гэвч 10 дахь хоног дээрээ гэнэт хүндэрч байна. Ер нь вакцин татан авалт ямар шатандаа яваа вэ. Хүндрэл гарч байна уу.
Сангийн сайд Б.Жавхлан “Сангийн яам вакцины төлбөрийг бүрэн хариуцаад яваа. Төлбөр тооцоонд ямар нэгэн саадгүй. Манай улс өнгөрсөн онд “КОВАКС” хөтөлбөрт хамрагдаж байгаагаа зарласан. Гэхдээ долоодугаар сарын сүүлээр вакцинаа нийлүүлэх болчихоод байна. Тиймээс бид наана нь БНХАУ-ын вакциныг худалдан аваад хийж байгаа. Дахин вакцин татан авах шаардлагатай байгаа. Спутник-V вакцин авах гэрээгээ хийчихсэн. Дотооддоо үйлдвэрлэл нь тасарсан учраас өдөр хоногоо хэлж чадахгүй хүлээчихлээ. ОХУ-ын Элчин сайд энэ долоо хоногт эхний татан авалтыг хийхийн тулд ажиллана гэдгээ илэрхийлсэн. Бид онгоцоо бэлдчихсэн хүлээж байгаа” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)