УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2021.04.28/-ийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал хөнгөлөлттэй зээлийг дэмжиж байгаа ч дотоодын нөөц бололцоогоо ашигалахыг санууллаа. Тэрээр хэлэхдээ:
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тосоо экспортолдог “Петрочайна Дачин тамсаг” компани өдөрт 450.0 сая төгрөг, уулын баяжуулах “Цайрт минераль” ХХК өдөрт 170.0 сая төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлдэг.
Харамсалтай нь хөл хорионы улмаас эдгээр төсвийн томоохон эх үүсвэр тасалдахад хүрч байна. Дээрээс нь нүүрсний томоохон ордууд мөн зогсчихоод байгаа.
Тиймээс голлох татвар төлдөг аж ахуйн нэгжүүдээ яаралтай вакцинд хамруулах, цаашлаад Сүхбаатар аймгийг Өмнөговь аймагтай адилхан эрүүл бүс болгон зарлаж, нийт хүн амыг вакинцуулахад шаардлагатай 40 мянган тун вакциныг яаралтай нийлүүлэх шаардлагатай байна.
Үүнийг нэн яаралтай шийдвэрлэж чадах юм бол төсөвт төвлөрүүлэх мөнгө энэ хэмжээгээр нэмэгдэх боломжтой. Эдийн засгийн байнгын хорооноос төсөв төвлөрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, бүс нутгуудаа нэн тэргүүнд дархлаажуулах ажлыг санаачлаад, Засгийн газарт үүрэг даалгавар өгөөд явбал илүү үр дүнтэй байх болно.” Гэлээ.
Сэтгэгдэл (1)