Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, өнөөдөр УИХ-д хүргүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээж авсан юм.
Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болсон. Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан тул өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хоригийг хэлэлцэх юм байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)