Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан албан тушаалаас өөр алдах юмгүй ч, Ардын нам айх айдастай шүү!

2021-4-29
0
ЖИРГЭХ

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан уржигдар найман телевизээр шууд ярилцлагад орохдоо олон ноцтой баримтыг дэлгэсэн юм. Эмнэлгийн удирдлагууд цүнх цүнхээр мөнгө авч, улсаас үнэгүй хийж байгаа шинжилгээний урдуур уул уурхайнхыг оруулдаг, хүссэн хариугаа сөргөөр, хүсээгүйгээ эергээр шивдэг гэх зэрэг асар ноцтой, нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг шууд эфирээр шууд ярилаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн улаан шугамын доторхи зүрх эмтрэм дүр зургийг дэлгэхийн сацуу духны гэрэл зүүгээд хагалгаа хийдэг газар ХөСҮТ-өөс өөр хаана ч байхгүй гэж хачирлав.

Гадаад дотоодын тусламжууд нь эмнэлгийн дарга нарт л очдог, гэтэл эмнэлгийн үнэн дүр зураг нь ийм байна хэмээн ярьсан Шадар сайдын үгэнд итгэж байна.

Гэтэл ХөСҮТ-ийн үнэн төрх бол яг үнэндээ Монгол Улсын өнөөгийн дүр төрх, схемийн жижигрүүлсэн хувилбар л шүү дээ. Тансаг хаусаасаа гарч, 570-аасаа буугаад алхвал алхам бүрт нь уг нь “ХөСҮТ” байгаа л юм. ХөСҮТ ийм байгаа нь удирдлагуудынх нь буруу гэдэг нь гарцаагүй ч Монгол Улс бүхэлдээ “ХөСҮТ” болчихоод байгаад сүүлийн хоёр ч сонгуулиар 60-аас дээш суудал авч үнэмлэхүй олонхи болсон Ардын намын, Ардын намаас томилогдсон Шадар сайд яагаад буруугүй болчихдог билээ?

Цүнх цүнхээр мөнгө авдаг, эерэг хариуг сөрөг гээд шивдэг эмнэлгийн ажилтнууд байдаг юм бол яагаад хариуцлага хүлээлгээд явуулахгүй байна вэ. Дахиад хэдэн хүнд сөрөг гэсэн бичгийг хуурамчаар хийж өгч, дахиад хэдэн хүнийг цар тахлаар алдсаны дараа хариуцлага ярих гэж хүлээнэ вэ?

Хэрэв Шадар сайдын шууд эфирээр ярьсан бүхэн үнэн бол тэр эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцож, цаашлаад ял асуухгүй яагаад өнөөг хүртэл ажлыг нь хийлгэсээр байна вэ. Ийм хариуцлага ярихгүй байж эфир бүрээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг харлуулж баймааргүй байна. Үүний үр дагавар ч байж мэдэхээр харамсалтай мэдээ хэд хоногийн өмнө дуулдсан. Ковидоор өвдсөн хүмүүс нь эмч, сувилагч руугаа юм шидэж хөөж туусан тухай... Гэтэл өнөөдөр улаан шугамын дотор ажиллаж байсан сувилагч өндрөөс унаж амиа алдсан гунигтай мэдээлэл бас л сонсогдлоо. Нэр заагаад хэлж чадахгүй, нийтэд нь харлуулж ярьдгаас нь болоод энэ нь эмч, эмнэлгийн ажилчдад эргээд дарамт болон ирж байна.

Тиймээс цүнхтэй мөнгө аваад уул уурхайнхны шинжилгээг хийдэг эмнэлгийн нэрийг нь зарла, удирдлагуудад нь хариуцлага тооц. Эерэг шинжилгээг сөрөг болгон шивдэг эрх бүхий эмч нар нь хэн байв, түүнийгээ зарла. Эс бөгөөс нэргүй сураг хэлж нийт эрүүл мэндийн ажилтныг эрсдэлд битгий оруул аа, Шадар сайд аа.

Арван жил эмнэлгийн дарга хийгээд гайхамшгийг бүтээчихсэн мэтээр ярьдаг эмнэлгийн удирдлагуудын үнэн царай энэ байна гээд Та улаан шугамын доторхи зураг үзүүлсэн. Сэтгэл эмтрэм дүр зураг байна лээ. Одоо та нүдээ нээ, арван жил удирдсан улс орноо хар. Зүрх зүсэм биш байна гэж үү? Дарга нар нь идэж уудаг, илүү эрх эдэлдэг наад булай бүхнээ холоос биш өөрөөсөө хай. Алдаа бүхнээ бусад руу чихэхийн оронд ажилдаа эзэн шиг хандмаар байна, Шадар сайд аа. С.Амарсайханд алдах юм нь албан тушаал л байж болох ч Ардын намд айх айдас бий шүү. Ердөө сар гарангийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад МАН-аас томилогдсон Улсын онцгой комиссын дарга нь улсдаа болж байгаа онцгүй бүхнийг өөрөөсөө холдуулаад сууж баймааргүй байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.9.41.45)
    Маш зөв. Амарсайхан үнэхээр үнэнийг хэлсэн бол баримтжуулж хуулийн байгууллагаар шалгуул. Худал бол өөрөө уучлалт гуйгаад ажлаа өг. Ингэж өөх ч биш булчирхай ч биш гэдэг шиг унжигнаж бай.
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (124.158.83.237)
    Нөгөө шүтэж биширээд эргэж буцааж даргын ажлыг нь хийлгэ гээд байсан хайрт Нямхүү эмчийн чинь олон жилийн дарангуйлалын үнэн төрх харагдаж байна даа Ард иргэд өөрсдөө л мунхаг байнадаа
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.90.97)
    Монголын төрийг бузарласан хүн бол Н.Энхбаяр шүү.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.28)
    Порчик Нямхүү нэлээд гар дүрсэн дээ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.68)
    Зсссс.30 жил хийгдээгүй ажлыг Хүрэлсүхийн засгийн газар хатуу бартаан дундуур зүтгээд хийж байна.Бусад намын үeд бүгд л хармаандаа чихээ биз дээ? Баярцогтын 25$ (сая).Элбэгдоржийн Эрдэнэтийн 49%.Алтанхуягийн ил гарсан нь ( Хүргэн Дэнзэнг охиных нь хэрэг, Бат-Үүлийн ( хүүтэйгээ нийлж) хийсэн хэрэг, Сайханбилэгийн улсаа худалдаад ( гадаадад дүрвэсэн хэрэг) цааш нь ярих уу? Яах уу!! Үүнийг эхлээд сайхан эрээнтэй бараантай нь хүний өөрийнгүй сайхан биччих Ард түмэн сэрсэн шүү!! Одоо бүү бас бидон таваг гурил будаа архи авдаг ард түмэн соён гэгээрсэн.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • От (202.9.46.27)
    МАН тарах үндэслэл Ард түмний эрүүл мэнд эсрэг гэмт хэрэг өөгшүүлсэн нуун дарагдуулсан худал мэдээлэл тараасан .. зөвхөн нэг жишээ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.123.33)
    Үнэн юм уу. Үнэхээр ийм асуудал гарч байгаа бол хамгийн түрүүн тэр хүмүүсээ хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулахгүй юу хийгээд үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг олон сар ярьж эмч эмнэлгийн ажилтнуудын нэр хүндийг унагаад байнаа. Дүрэм журмаа барьдаггүй, замбараагүй байдлыг танай гэр бүл гаргаад байна.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.90.143)
    Хүүхдийн сургалтын төлбөр 60 сая төгрөг хэдэн цүнх болох вэ? Амарсайхан ...
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Хөндлөнгөөс хүний өө хайж дүгнэлт хийх,энэ цагт дотор нь ороод ажиллах өөр шүү Монголчууд их уйдамхай хүмүүс юмаа даа
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Иргэн (192.82.74.37)
    Амарсайхан худлаа хэлээгүй л бол ил болгож таслан зогсоох хэрэгтэй хулгай хиичэхээд бөөн бөөнөөрөө хашгирч иргэдииг доромжилдог эм иин ажилтангууд байх ёсгүй байхаа одоо хүртэл хууль хяналтыхан яагаад дуугүй байна шалгах ёстой байхаа
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (202.21.117.58)
    энэ болсон болон болж буй үйл явцыг гаргаж таьсан нь сайн биш үү одоо баримтад тулгуурлан хууль шүүх нь ажлаа хий л дээ өөр юу хэрэгтэй юм бэ
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (192.82.89.145)
    Иймэрхүү дутагдлыг өөрөөсөө зайлуулаад, хаацайлаад байгаа нь бас л удирдлага буруутай болж таарч байна даа. Цаана намынх нь нэр хүнд давхар унаж байна даа.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.31.253)
    Өвлийн хөл хорионы дараа гэнэт тэгж их задгайруулах хэрэггүй байсан даа. 2 сарын сүүл 3 сарын эхээр. Тэгэхэд буруу бодлого явуулснаас халдварын дэгдэлт эрчтэй өсөж эхэлсэн гГэсэн ч бас л хөл хорио тогтоохоос азнаад хугацаа бол их алдсан Тэр хооронд бас их цугларалт тоглолт задгай явчихсан нь маш том алдаа. Одоо эдгээр алдааны талбөрийг их л өндөр үнээр төлж хэцүү ч юм болж байна. Засгиын газрын гаргасан бас 1 уучилж болшгүй алдаа нь аль зунаас файзeр вакцин захиалж төлбөрийг урьдчилан хийгээд 2 сар гэхэд вакцинаа авч тарих ёстой байсныг хийгээгүй орхисон нь олон иргэдийн эрүүл мэнд амь настай холбоотой нрцтой асуудал болчихлоо УОК ба НОКын дарга нарыг их зөрүүд гөжүүд мугуйд гэж иргэд үнэлдэг болсон нь үнэний хувьтай болтой
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
    • одоо халдвартай олон энэтхэг ажилчин авдаг бас л буруу.
      2021 оны 04 сарын 29
  • Зочин (66.181.161.126)
    Buruu buruu buruu buhen busdiin buruu.
    2021 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    18 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    55 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    1 цаг 53 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    1 цаг 56 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    2 цаг 4 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    2 цаг 29 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 33 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    3 цаг 6 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    3 цаг 29 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 37 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    3 цаг 41 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    3 цаг 57 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    4 цаг 11 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    4 цаг 21 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    4 цаг 58 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    5 цаг 19 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    5 цаг 35 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    6 цаг 18 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    6 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    6 цаг 59 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК