С.Эрдэнийг дэмжигч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа маргааш эхлэх аж. Тавдугаар сарын 1-нд дотоодын тус намын сонгууль явагдах талаар дэд дарга Ц.Оюундарь онцоллоо.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Улсын дээд шүүхийн хуралдаанаар хоёр талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний ойлгож байгаагаар үндэслэл нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын дотоод асуудал, маргаантай асуудал оролцохгүй гэсэн зарчмыг барьсан. АН Ерөнхийлөгчийн сонгуульд орохоо болилоо гээд буруу ойлголт яваад байна. АН УИХ-д суудалтай, бүлэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн сонгууль. Дотоод ардчилалтай нам болгонд үзэл бодлын зөрүү байна үүнийг дотоодын хагарал гэж байна. Энэ асуудлууд хуулийн дагуу шийдэгдэнэ гэж найдаж байна. СЕХ намын зөрчлийг шийддэг байгууллага биш учир хуулиа дээдэлж ажиллана гэж итгэж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)