Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг барихаар болжээ. Энэ талаар тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр "Өнөөдөр Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд дүүрэгтээ нэгдсэн эмнэлэгтэй болох асуудлаар Ерөнхий сайдад хандлаа. Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн 24 дугаар хороонд 300 ортой нэгдсэн эмнэлэг барих асуудлыг дэмжиж Засгийн газрын хуралд оруулан холбогдох сайд нарт чиглэл өгөхөөр боллоо. Баянзүрх дүүргийн маань хувьд хүн ам хамгийн их төвлөрсөн дүүрэг.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамгийн тулгамдсан асуудлуудын нэг гэдэг нь ялангуяа цар тахлын үед бүр их мэдэгдсэн.
Ингээд олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн барилгын ажил удахгүй эхэлж иргэд маань чанартай шуурхай үйлчилгээг дүүрэгтээ авах боломжтой болно" гэлээ.
Сэтгэгдэл (1)