Дэлхийн улс орнууд коронавирусийн халдвараас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх вакциныг туршиж хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай улс ч хүүхдүүдэд зориулсан вакциныг худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Хүүхдийн вакцины судалгааг холбогдох байгууллагууд хийж эхэлсэн.
Дэлхий нийт хүүхдийн вакциныг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий.
Мөн олон улс орон вакцины туршилтаа хийж байгаа. Манай Засгийн газар Файзер вакциныг худалдаж авахаар гэрээ хийсэн. Хэрэв хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас хүүхэд багачуудаа вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа" гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)