Ардчилсан намны Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Ардчилсан нам тус сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ бүртгэсэн. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн. Энэ дөрвөн гишүүний дунд намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намын төлөөллийн төв байгууллага намын их хурлаар нэр дэвшигчийг нэрийг тодруулна.
Өнөөдөр эдгээр дөрвөн гишүүдэд санал асуулга явуулж, намын дарга, намын их хурлаар нэр дэвшигчдийг оруулж нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулна" гэлээ.
Б.Баатар