Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ХӨСҮТ-д ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өнөөдөр 11 аймаг руу 92 мянган тун вакцин илгээлээ. Цаашид алслагдсан аймгуудад онгоцоор илгээх талаар судалж байна. Өчигдрөөс орон даяар вакцинжуулалт эхэлсэн" гэлээ.
Манай улс өдөрт 75 мянга гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулах боломжтойг хэлж буй. Гэвч өдөрт дархлаажуулалтад хамрагдаж байгаа иргэдийн тоо 50 мянга буюу идэвх сул байгааг мэргэжлийнхэн хэлж байна. Вакциндаа хамрагдсанаар нас барах эрсдэл буурахыг онцолж байгаа юм. Тиймээс ковид-гүй зуны төлөө дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
А.Сүх