Үндэсний Аудитын газар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам, эвслээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийдэг. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө явулах хугацаа өнөөдөр 00.00 цагт дуусна. Улмаар дүгнэлтээ энэ сарын 5-ны өдөр багтааж гаргах юм.
Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хөгжлийн бодлого төлөвлөлт урт болон дунд хугацааны төлөвлөлт, төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргадаг. Хуульд заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд буцааж, нэг удаа засварлах боломж олгодог юм.
Одоогийн байдлаар МАН, АН-аас нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)