УИХ-ын гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд "2017 онд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь Нийгмийн даатгалын шимтгэдийн хувь хэмжээг нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд 2017 онд 2 хувь, 2018 онд 2 хув зэргээр нэмэгдүүлж явсаар 2021 оноос 26-28 хувь болж нэмэгдсэн.
Иргэд, иргэний нийгмийн байгууллага, МҮЭХ-оос санал авсны дагуу Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байна.
Энэ хууль хэрэгжсэнээр ажил олгогч болон иргэдийн нуруун дээрээс жил бүр 190 гаруй тэрбум төгрөгийн ачааг авна.
Нөгөө талаас Засгийн газраас Улсын төсөвт тодотгол хийх замаар энэ зөрүүл Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой. Энэ оны долоодугаар сарын 1 хүртэл НДШ-ийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Энэ хүрээнд 960 орчим тэрбум төгрөг хөнгөлсөн. Энэ хууль ирэх долоодугаар сараас хэрэгжихээр өргөн барьсан. Ингэснээр энэ онд 94.5 тэрбум, 2022 оноос 198 орчим тэрбум төгрөгийн ачааг ажил олгогч, иргэдийнхээ нуруун дээрээс хөнгөлөх. Нөгөө талаас цар тахалтай холбогдуулан ажлын байрыг хадгалах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагааг нь дэмжиж байгаа юм.
Энэ хууль батлагдвал Нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хувь хасагдах юм. Томоохон дэмжлэг болно гэж үзэж хуулийн төслийг өргөн барьсан" гэлээ.
Б.Лхам