Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд 1,138 мянган иргэн буюу нийт хамрагдах ёстой иргэдийн 55 хувь нь нэгдүгээр тунд, хоёрдугарт тундаа 26 хувь нь хамрагдаад байна. Цаашид вакцинжуулалтыг идэвхжүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцсан. Нэг өдийн өмнө ч болтугай хэвийн байдал руугаа шилжихийн тулд дархлаажуулалтдаа идэвхтэй оролцоорой.
Мөн вакцинд хамрагдах иргэдээ дэмжих үүднээс зарим урамшууллын асуудлыг хэлэлцэж дэмжсэн.
ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээнд шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн" гэлээ.
А.Сүх