Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч буй. Тэгвэл дөнгөж сая ХҮН нэр дэвшигчийнхээ материалыг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн дагуу амжилттай оролцоно. Ямар ч тохиолдолд төрийн тэргүүн хууль ёсны дагуу ажиллах ёстой. Тиймээс сонгуульд өрсөлдөх явц ч хуулийн дагуу явагдана гэж найдаж байна" гэлээ. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Үндэсний аудитын газраас танай намын мөрийн хөтөлбөрт аудит хийсэн материалыг ирүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дагуу материалаа бүрдүүлсэн гэдэгт найдаж байна. Ажлын хэсэг материалыг нягталж шалгаж хүлээж авах болно. Алдаатай зүйл байвал нэг удаа залруулах боломж байгаа. Харин дутуу материал байх ёсгүй" гэдгийг хэллээ.
Тус намаас ХҮН-аас Датакомын Д.Энхбат нэр дэвшиж байгаа билээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)