Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ:Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

2021-5-05
0
ЖИРГЭХ

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.05) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 84 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

    Өчигдөр уг асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг байлцуулж, хэлэлцэх санал гарган, шийдвэрлэснээр хуралдааныг хойшлуулаад байсан юм.

    Өнөөдөр Байнгын хорооны хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн талаар танилцууллаа.

Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр товч танилцуулга, мэдээлэл хийв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021.02.09-нд Цэцэд гаргасан. Мөн 2021.03.11-нд бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн өмнөх шаардлагаасаа татгалзаад, зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан байгаа. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаад 03 тоот дүгнэлт гаргасан. Дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж тусгасан бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж тусгасан. Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн  3, 5, 6 дахь хэсгийг зөрчсөн гэсэн агуулгатай юм гэлээ.  

    Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Дэлгэрсайхан нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болсон, яагаад ийм дүгнэлт гаргасан үндэслэл нь тодорхой харагдахгүй байна хэмээн байр сууриа илэрхийлж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй талаар хэллээ. 

    Үргэлжлүүлэн Үндсэн хууль зөрчсөн гэсэн хэсэг тус бүрээр санал хураалт явуулав. Нийт 45 саналын томъёолоор санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    16 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    19 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    27 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    52 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    55 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    1 цаг 29 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    1 цаг 51 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2 цаг 0 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    2 цаг 4 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    2 цаг 20 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    2 цаг 34 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    2 цаг 44 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    3 цаг 20 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    3 цаг 42 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    3 цаг 57 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    4 цаг 41 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    4 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    5 цаг 22 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    5 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 44 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно

  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК