Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас Н.Алтанхуяг болон С.Эрдэнэ гэсэн хоёр хүнийг бүртгүүлэх материал ирүүлснийг Ерөнхийөлөгчийн сонгуулийн холбогдох заалтыг үндэслэн хүлээн авахыг түр хойшлуулсан.
Мөн уг асуудлаар шуурхай хуралдсан. Тус хорооноос “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг удирдлага болгон Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өгчээ.