УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Долдугаар сарын 1-ээс өмнө орон даяар вакцинжуулалтаа дуусгана. Маргаашаас 65-аас дээш насныхнаа "Спутник-В" вакциныг хийхээр төлөвлөж байна.
Мөн өвдөөд эдгэрсэн иргэдээ вакцины хоёрдугаар тунд хамруулахаар боллоо.
Энэ нь эрдэмтэн судлаачдын хийсэн тооцоо, судалгаан дээр үндэслэж хийхээр болсон гэдгийг хэлье. Өнөөдрийн байдлаар 1,244,451 иргэн нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Хэрэв иргэд энэ эрчээр идэвхтэй хамрагдаад явбал нэгдүгээр тунгаа энэ сарын 8, 9 гэхэд дуусгах боломж байна” гэлээ.
Б.Лхам